2011-02-21,16:33

ХСҮТ-н мэдээ


Халдварт өвчний мэдээ 2010.11.01
Өнгөрсөн долоо хоногт Улаанбаатар хотод 8 төрлийн халдварт өвчний 150 тохиолдол бүртгэгдсэнээс вирүст хепатит А, цусан суулга зэрэг гэдэсний замын халдварт өвчин зонхилж байна. Иймээс орчны болон орон гэртээ, ажлын байранд, хувийн ариун цэврийг сахих, сайжруулахад хувь хүмүүс, айл өрх, үйлчилгээний газрууд, албан байгууллага, орон нутгийн төр захиргааны байгууллага, удирдлагууд анхаар. Томуу, томуу төст өвчин өнгөрсөн долоо хоногийн түвшинд байна. Улсын болон нийслэл, аймгуудын хэмжээнд амбулаторийн нийт үзлэгийн дотор 3.9-4.7%-ийг ТТӨ эзлэж байна. ДОХ/БЗДХ-ын тандалт судалгааны албаар 801 хүн үйлчлүүлсэнээс 399 буюу 49.8% нь урьдчилан сэргийлэх үзлэгээр, 248 нь сайн дурын зөвлөгөө шинжилгээнд хамрагдсанаас бэлгийн замын өвчин 19 илэрч, эмчилгээ хийлгэжээ. ХӨСҮТ-д боом өвчтэй эмчлэгдэж байгаа өвчтөнүүдийн биеийн байдал сайжирч байна. Эрчимт эмчилгээ- сэхээний тасагт эмчлүүлж байсан боомоор өвчилсөн өвчтний биеийн байдал дээрдэж, тасагт шилжин эмчлүүлж байна. Сүрьеэгийн тандалт судалгааны албаар 101 хүн үйлчлүүлсэнээс сүрьеэгийн 14 тохиолдол шинээр оношлогдож, хяналтанд авагдсан байна. Халдварт саа өвчнөөс сэргийлэх 5 сартайгаас 5 насны хүүхдүүдийн нэмэлт дархлаажуулалтын хоёрдахь тун уулгах ажиллагаа улсын хэмжээнд энэ сарын 1-5-ы өдрүүдэд явагдана. Эцэг эхчүүд тухайн насны хүүхдүүдээ дархлаажуулалтанд нь бүрэн хамруулахыг сануулья. ХӨСҮТ-өөс хоёр жил тутам зохион байгуулдаг “Халдварт өвчний тулгамдсан асуудал” сэдэвт эрдэм шинжилгээний онол практикийн бага хурал энэ сарын 5-ны өдөр болно. ЭМЯ болон ДЭМБ-ын Номхон далайн баруун эргийн бүсээс хамтран “Эрсдлийн үеийн харилцаа холбоо” сэдэвт сургалтыг 11 дүгээр сарын 2-ны өдөр ЭМЯ дээр зохион байгуулна.
ХӨСҮТ-ийн сургалт хэвлэл мэдээллийн алба
бичсэн: byambaa төрөл: Мэдээлэл | (0) Сэтгэгдэл | найздаа илгээх | уншигдсан: 152

Сэтгэгдэл:

Сэтгэгдэл бичих



:-)